БНХАУ гадаад худалдаагаа тогтворжуулах арга хэмжээ хэрэгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ гадаад худалдаагаа тогтворжуулах шат
дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж тус улсын Худалдааны яамнаас
мягмар гарагт мэдээлжээ.
“БНХАУ-ын гадаад
худалдаа энэ оны эхний таван сарын хугацаанд жигд өсөлтөө хадгалж, бараа
бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ 12.1 их наяд юаньд /1.76 их наяд ам.доллар/ хүрсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 4.1 хувиар өссөн” гэж Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.
Худалдааны яамны төлөөлөгч
Чу Шижиагийн хэлснээр, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд
гадаад худалдаагаа тогтворжуулах нь үндэсний эдийн засгийг тогтвортой, хэвийн
хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажээ.
“Гадаад худалдааг
тогтворжуулахын зэрэгцээ чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн яриа хэлэлцээг
эрчимжүүлэх, бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг илүү олон оронтой байгуулах
зэрэг бизнесийн орчныг сайжруулах бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэж
Худалдааны яамны Гадаад худалдааны асуудал хариуцсан хэлтсийн дарга Жу Ён
хэлжээ.