“Huawei” 5G сүлжээний арилжааны гэрээг 30 оронд байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч “Huawei” компани дэлхийн 30 оронд “5G” сүлжээний 46 арилжааны гэрээ байгуулсан гэж пүрэв гарагт олон нийтэд мэдэгджээ.
“Huawei” компанийн мэдэгдэлд дурдсанаар, “5G” сүлжээний 100 мянга гаруй суурь станцыг илгээгээд байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болсон байна. Мөн Хятадын “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах бэлтгэлийг бүрэн хангасан ажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Huawei” компани дэлхийн анхны “5G” дуудлагыг хийж, “5G” сүлжээ дэмждэг анхны төхөөрөмжөө танилцуулсан билээ.
Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод төвтэй, хувийн өмчит “Huawei” компани нь харилцаа холбооны бүтээгдэхүүний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч болсон бөгөөд ухаалаг гар утас үйлдвэрлэдэг дэлхийн томоохон брэндүүдийн нэг юм.
Пүрэв гарагт Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах
зөвшөөрлийг “China Broadcasting Network” суваг болон үүрэн холбооны тэргүүлэх операторууд болох “China Telecom”, “China Mobile”, “China Unicom” компанид олгосон
билээ.