Эрэлч нохойн тусламжтайгаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнгөрсөн сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голд үйл ажиллагаа
явуулдаг “Пентатерра” ХХК-ийн уурхайд ноцтой осол гарч эрдэнэт хүмүүний амь эрсдэж, түүнийг эрэн
хайж байгаа талаар мэдээлэл цацагдсан байгаа.
Тэгвэл энэхүү эрэн
хайх ажиллагаа үргэлжилсээр энэ сарын 2-ны өдрийн байдлаар ус татах хүчин чадалтай
насосуудыг ашиглан уурхайн тогтмол нуурын усыг шавхаж, нуурын
усны түвшинг 9.5 метрээр бууруулсан мэдээтэй байна. Харин амиа алдсан уурхайн жолоочийг эрэлч нохойн тусламжтайгаар хайж байгаа гэнэ. Осол болсоноос
хойш 13 хонож байгаа ч осолдсон жолоочийн цогцсыг олоогүй байгаа ажээ.