Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үйлдвэрүүдээр зочилсон талаар тус улсын Төв цахилгаан
мэдээний агентлаг /KCNA/ хоёр хоног дараалан мэдээлжээ.
Эрх баригч
Ажилчдын намын “Rodong Sinmun” сонины ням гарагийн дугаарт мэдээлснээр, Ким Жөн Ун үндэсний эдийн
засгийн хөгжлийн чухал хэсэг болсон, саяхан шинэчлэгдсэн Пённам үйлдвэрээр
зочилсон ажээ. Тэрбээр уг үйлдвэрт зочлох үеэрээ үйлдвэрлэлийн процессыг
шинэчлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын удирдагч өөр дөрвөн үйлдвэрийн үйл
ажиллагаатай танилцсан тухай “KCNA” агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн байжээ.
БНАСАУ-ын олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийнхүү мэдээлж буй нь тус улсын эсрэг авсан олон улсын хориг
арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд цуцлах төлөвгүй байгаатай холбогдуулан эдийн
засгаа өөрсдийн хүчээр сэргээн босгохыг ард иргэддээ уриалах зорилготой байж
магадгүй ажээ.