Уран оёдолчдын гарын бэлгийг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-01 08:18:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн оёдолчдын холбооноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2019 онд аймаг сумынхаа нэрийг тив, дэлхий улсынхаа хэмжээнд гаргаж, спорт урлагийн өндөр амжилт гаргасан хүүхдүүдэд өөрсийн урласан бүтээгдэхүүнээрээ  бэлэг барьжээ.

Уран оёдолчин эхчүүдийн урласан биеийн тамирын хувцас, урлагийн тоглолтын гоёлын хувцаснууд ийн гурав дахь жилдээ эзэддээ очиж байгаа аж. Энэ удаа тив, дэлхий улсын тавцанд улс, аймгийнхаа нэрийг цуурайтуусан 15 авьяаслаг хүүхдүүд уран оёдолчдын гарын бэлгийг хүртжээ.

 

相关新闻