Цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ны Мэдээллийн технологийн залуучуудын холбоо, МN-CERT ТББ санаачилгаар цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар олон нийтэд үнэн зөв, бодитой ойлголт мэдлэгийг олгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулах бөгөөд цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх юм. Дөрвөн үе шаттай болох уг тэмцээний эхний шат энэ сарын 20-нд эхэлнэ.
Тэмцээний зохион байгуулагчаар MN-CERT ТББ, МЗХ-ны Мэдээллийн Технологийн Залуучуудын холбоо, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний Дата төв, ШУТИС МХТС зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Б.Туул
注释