Баянхангай сумын нийгмийн салбарын мэргэжилтнүүд иргэддээ нээлттэй үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-01 23:30:26

            Энэ өдөр хөдөлмөр халамж үйлчилгээний чиглэлээр суманд үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагаас ажлын байрны захиалга авч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, ажил хайгчийн бүртгэл явуулжээ.

Хөдөлмөр эрхлэлт нийгмийн халамжийн тухай хууль” болон “Нийгмийн даатгалын багц хууль”-д орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийн, НД-ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн талаар зөвлөгөө өгсөн байна. Өдөрлөгийн үеэр иргэд сайн дурын даатгалд даатгуулан гэрээ хийжээ.

Гэр бүр залуучуудын хөгжлийг дэмжихээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон "Бүх хайраа гэр бүлдээ" сарын аяны хүрээнд төлөвлөсөн ажлаа иргэдэд танилцуулан мэдээлэл хийсэн байна.

"Нээлттэй  хаалганы  өдөрлөг"-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалтын талаар иргэдээс санал авах, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр халамж үйлчилгээ,  гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр сумын нийт иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн байна.

Энэ үеэр нийгмийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн харилцаа, хандлагын талаар иргэдээс санал асуулга, сэтгэл ханамжийн судалгаа авсан гэж нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.Байгалмаа мэдээллээ.

相关新闻