Хориотой газар тавьсан автомашиныг ачдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-24 12:54:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Машин зогсох хориотой болон нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачдаг боллоо. 

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд автомашины хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэж байгаа. Тиймээс автомашины хөдөлгөөнийг саадгүй байлгах үүднээс дээрх арга хэмжээг авч эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн мэдээлснээр 184 ширхэг замын тэмдэг тэмдэглэгээг шинээр суурилуулсан байна. Зарим замын чиглэлийг нэг чигийн урсгалтай болгон өөрчилсөн байгаа тул жолооч нарыг замын тэмдгээ сайн анхаарч байхыг сануулсан юм.

Мөн автомашин зогсохыг хориглосон тэмдэгтэй газар тавьсан тохиолдолд ачиж зөөвөрлөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгааг иргэдэд анхаарууллаа. 

相关新闻