Дугуйтай сайхан хос шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-22 22:39:11

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Авто машинаас татгалзъя - Ажилдаа дугуйгаар явъя" уриатай аяныг эхлүүлэхээр болж энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ.

Энэ үеэр хамгийн олон дугуйтай хамт олон, дугуйтай сайхан хос, дугуйтай гэр бүл, хамгийн сайн тоноглосон дугуй, дугуй сонирхогчдын дунд туг сүлжих зэрэг уралдааныг явуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн дугуй сонирхогчдын дунд “Дугуйн хасагдах уралдаан"-ыг явуулах бөгөөд үүнд спортын зэрэг цолтой буюу мэргэжлийн баг тамирчдыг оролцуулахгүй аж. 

Тус аян нь иргэдийн дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж эрүүл мэндийг бэхжүүлэх, эдийн засагт хэмнэлт хийх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах зорилготой юм.

Нээлтийн үеэр Төрийн банкнаас дугуйн лизингийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах юм байна. 

相关新闻