Атар газар эзэмшсэний түүхт ойдоо өндөр ургац хураан авч бэлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-12 11:08:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, төсөвт байгууллагуудын удирдлагууд оролцож, харилцан мэдээлэл сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодотгон ярилцдаг “Удирдах ажилтны мэдээллийг цаг” арга хэмжээ боллоо.

Сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулдаг энэхүү мэдээллийн цагаар Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Орон нутгийн өмчийн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Эрүүл мэндийн газар, Сүхбаатар сумын ЗДТГ тус бүр мэдээлэл хийлээ. 

Сэлэнгэ аймгийн тухайд энэ жил цаг агаарын хувьд нэн хуурайшилттай, хур тунадас багатай жил болж байгаа ч Монгол улсынхаа хүнсний хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг үйлдвэрлэгч тариалангийн аймаг учир атар газар эзэмшсэний түүхт ойдоо өндөр ургац хураан авч бэлэг барих үүргээ мартаж болохгүй хэмээн аймгийн дарга онцолсон юм. Мөн тэрээр хаврын тариалалт, аймгийн төвийн хог хаягдал, байгууллага бүр гаднах орчныхоо тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цэвэр цэмцгэр байлгахад онцгой анхаарч ажиллахыг энэ үеэр үүрэг болгосон. Түүнчлэн сум орон нутгаа хөгжүүлэхийн төлөө том сэтгэж, алсыг харж, хариуцлагатай, бүтээлчээр ажиллахыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад онцгойлон анхаарууллаа. Сэлэнгэ аймгийн төв гэдэг утгаар Сүхбаатар суманд арай өөр илүүтэй бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг ч энэ үеэр онцоллоо.


相关新闻