Цагаан нөмрөгтнүүд "Алаг үрсээ авто ослоор алдсаар байх уу" жагсаалд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ. Өнөөдөр "Алаг үрсээ авто ослоор алдсаар байх уу" уриа лоозонг барьсан цагаан нөмрөгтнүүд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын гудамжаар алхлаа.
Балчир үрсийнхээ
төлөө жагсаж яваа тэдний замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хамт олон ажиллалаа. Зам тээврийн осол нь өвчлөлийн гурав дахь, нас баралтын хоёр дахь шалтгаан болж, 10-14
насны хүүхдүүд илүү өртөн жилд 50 хүүхэд нас барж байгаа
ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн
шалтгаант нас баралт 61, үүнээс 0-15 насны 9 тохиолдол, мөн осол гэмтлийн
шалтгаант өвчлөл 1308 тус тус бүртгэгдсэн байна.
Иймд зам тээврийн шалтгаант
осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын
ажиллагааг уялдуулах, иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл
бүрдүүлэх зорилгоор энэхүү
жагсаалыг зохион байгуулжээ. Жагсаалд Сэлэнгэ аймгийн Эрүүл
мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилчид, “Буянт рашаан” эмийн сан, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газрын хамт олон, Өрхийн эрүүл мэндийн төвийн
эмч, ажилчид оролцлоо.