Сэлэнгэ аймагт “Хачигт халдварын судалгааны төв” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-09 11:41:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ. Хачгаар дамжих халдварын мэдээлэл сурталчилгааны долоо хоногийг угтан "Хачгаар дамжих халдварын оношилгоо, урьдчилан сэргийлэлт" сэдэвт олон улсын онол, дадлага хосолсон сургалтыг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зохион байгуулсан байна.

Сургалтыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ОХУ-ын Эрхүү хот дахь Гэр бүлийн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Сэлэнгэ аймгийн болон улсын хэмжээний мөн ОХУ-ын хачгаар дамжих халдварын төлөв байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар харилцан туршлага солилцсон аж.

Зөвлөгөөнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Архангай, Багануур, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Увс, Өмнөговь, Завхан, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай, аймгийн Зоонозын өвчин сувлалын төвүүд, Дархан-уул аймгийн ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд оролцжээ.

Цаашид Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг түшиглэн “Хачигт халдварын судалгааны төв” байгуулах нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсэн байна. 

相关新闻