Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, Үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх зорилго бүхий Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн эхэллээ.
Энэ удаагийн аймгийн аваргын тэмцээнд 17 сумын 28 багийн 300 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөхөөр иржээ.
Тэмцээний нээлтийн үеэр аймгийн Засаг
дарга Ш.Оргил үндэсний өв соёлоо хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд бодит дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Тэрээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харваачдад шагайн өрөг зурхайг энэ үеэр гардуулан өгөв. Цаашид бүх
суманд эл дэмжлэгийг
үзүүлнэ гэдгээ амаллаа. Мөн энэ үеэр тус
спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа спорт сургуулийн багийн харваач
Монгол Улсын Гарамгай мэргэн Ж.Нямбаяр, Баруунхараа багийн харваач О.Гансүх,
Сүхбаатар сумын харваач Э.Сод-Эрдэнэ нарыг аймгийн “Засаг даргын жуух
бичиг”-ээр, "Аймгийн гоц мэргэн”-ий болзол хангасан Баруунбүрэн сумын
харваач Ж.Өлзийбаатар нарт шагналыг нь гардуулан өглөө.
Сэлэнгэ аймгийн
харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их
наадмуудаас нийтдээ 13 түрүү авсан
амжилтын эзэд юм. Шагайн
харваачид хуран цугласан орчинд элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг
цээрлэдэг уламжлалтай аж. Харваачид ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн
барилдлагатай болох, нутаг усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг энэхүү
спортоос сурч мэдэн үе дамжуулан сургасаар яваа ажээ.
Тус тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн Шагайн харвааны холбоо,
аймгийн ерөнхий боловсролын спортын сургууль хамтран зохион байгуулж байгаа аж.