Рэпер Нипси Хассл амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос гаралтай рэпер Нипси Хасслыг хувцасны дэлгүүрийнх нь гадна буудаж, амийг нь хөнөөжээ. Энэ тухай АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
33 настай рэперийг олон удаа буудсан бөгөөд түүнийг нас барсан талаар эмнэлэгт
хүргэсний дараа олон нийтэд мэдээлжээ. Үүний зэрэгцээ хоёр хүн шархадсан байна.
Н.Хасслын “Victory Lap” нэртэй цомог энэ оны “Grammy” наадамд шилдэг рэп цомог
төрөлд нэр дэвшсэн билээ.
“Одоогийн байдлаар бидэнд сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Шинэ
мэдээллийг цаг алдалгүй танилцуулах болно” гэж Лос-Анжелес хотын цагдаагийн
газраас мэдээлжээ.
Рэперийг амиа алдсан явдалд Рианна тэргүүтэй уран бүтээлчид харамсаж буйгаа
илэрхийлээд байна. Н.Хасслын жинхэнэ нэрийг Эрмиас Дэвидсон Асгедом гэдэг ба
тэрбээр Лос-Анжелес хотын өмнөд хэсэгт өсөж, өсвөр насандаа “Rollin' 60s” хэмээх гудамжны гэмт
этгээдүүдийн бүлэглэлийн гишүүн байжээ.
Тэрбээр 2018 онд “Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагадаа, би гэмт хэрэгтнүүдийн соёл дунд өссөн, бид үхлээр, аллагаар наймаалцдаг, яг л дайны бүсэд амьдарч байгаа мэт гэж хэлж байжээ.
“Хүчирхэг дайснуудтай байх нь адислал юм” хэмээн Н.Хассл ням гарагийн өглөө
“Твиттер” хуудсандаа нийтэлсэн байна.