Хүний нөөцийн нэгдсэн системд оруулсан мэдээлэлд үндэслэн төрийн албан хаагчийн цалинг бодно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгодын төр төсвийн байгууллагууд болон хэлтэс, агентлагуудын Хүний нөөцийн системд нэвтрэх эрх бүхий албан
тушаалтнуудад бүсчилсэн байдлаар цахим хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэхүү мэдээллийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан
мэргэжилтэн Б.Ариундэлгэр өгсөн юм. Төрийн албаны
зөвлөлийн Хүний нөөцийн нэгдсэн системд оруулсан мэдээлэлд үндэслэн төрийн
албан хаагчийн цалин бодогдохоор болж байгаа аж. Үүнтэй уялдан хүний нөөцийн
системд мэдээллээ шинэчлээгүй, үнэн зөв оруулаагүйгээс үүдэн тухайн
байгууллагын албан хаагчдын цалин буруу бодогдох магадлал өндөр байгаа гэнэ. Иймд үүнээс үүдэн гарах хариуцлагыг тухайн байгууллагын төсвийн шууд
захирагч бүрэн хариуцах аж. Иймээс төрийн байгууллагын
төсвийн шууд захирагч нар болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд эл мэдээллийг өгчээ. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь:
-Хүний нөөцийн нэгдсэн системийн мэдээллийг тухай бүр
тогтмол шинэчилж байх;
-Байгууллагын регистрийн дугаар,
албан хаагчдын үндсэн цалин болон сар бүр тогтмол авч буй нэмэгдлийг
байгууллагын санхүү хариуцсан ажилтнаар хянуулж мэдээллийг үнэн зөв оруулах;
-2018 оны 12 дугаар сарын 31-ний
өдрийн байдлаар шинэчилснээс хойших мэдээллийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны
өдрөөс өмнө системд шинэчилж, хүний нөөцийн хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт,
албан хаагчдын анкетийн баяжилтуудыг тогтмол хийж хэвших зэрэг үүргийг хүлээсэн байдаг байна.