Хими, биологийн олимпиадын дүүргийн аваргууд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дундах дүүргийн хими, биологийн олимпиадыг зохион байгууллаа.
Ардын Боловсролын
тэргүүний ажилтан Д.Сарантуяа агсны нэрэмжит химийн, Ардын Боловсролын тэргүүний ажилтан Н.Энхдагуулын
нэрэмжит биологийн олимпиадыг нийслэлийн 9 дүүрэг тус бүрд зохион
байгуулснаас химийн хичээлийн олимпиадад 2398 сурагч, Биологийн
олимпиадад 2685 сурагч, нийлбэр дүнгээр 5083 сурагч оролцож оюун ухаан, мэдлэгээ сорив.
Дүүрэг тус
бүрийн медальт сурагчдаас гадна, дээрх олимпиадад сайн оноогоор шалгуулсан тус бүр 240, нийтдээ 480 сурагч нийслэлийн олимпиадад
оролцох эрхтэй болж байна.