БНХАУ Канадын фирмийн эсрэг хориг арга хэмжээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /NHK/. Канадын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фирмийн эсрэг түр хугацааны импортын хориг арга хэмжээ авсан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт мэдээлэв.
БНХАУ-ын Гадаад
хэргийн яамны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, гаалийн ажилтнууд дээрх
фирмийн бүтээгдэхүүнээс хор хөнөөлтэй биетийг илрүүлсний улмаас хориг арга
хэмжээ авсан ажээ.
Харин Канадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Кристиа Фриленд үзэж байгаа аж.
“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоугийн асуудалтай холбогдуулан Бээжингийн засаг захиргаа Канадад дарамт шахалт үзүүлэхийг эрмэлзэж байна хэмээн зарим ажиглагч үзэж байна.
Өнгөрсөн оны
эцсээр М.Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсны дараа БНХАУ Канадын хэд
хэдэн иргэнийг баривчилсан билээ. Эдгээр баривчилгааг М.Ваньжоуг баривчилсны
эсрэг авч буй БНХАУ-ын хариу үйлдэл гэх таамаглалыг олон нийт дэвшүүлсээр
байгаа юм.