Солонгос багш нар туршлага солилцохоор Монголд ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оны “Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөрт БНСУ-аас АПСЕЮ байгууллагын 2 төлөөлөгч, 9 Солонгос багш оролцохоор Монгол Улсад ирээд байна.
Багшийн мэргэжил
дээшлүүлэх институт /БМДИ/ Солонгос
зочин багш нарт Монгол соёл, ёс заншлын талаар ойлголт өгөх, Монголд ажиллаж,
амьдрахад нь шаардлагатай зөвлөмж олгох, хамтран ажиллах сургуулиудын
удирдлагууд, зөвлөн туслах багш нартай танилцуулах, орчуулагч нарт хөтөлбөрийн
талаарх мэдээлэл өгөх ажлыг өнөөдөр зохион
байгууллаа.
Тус
хөтөлбөр 2012 оноос хойш тасралтгүй 7 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд
өнгөрсөн 2012-2018 оны хооронд Монгол Улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139
багш тус хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ.
Энэхүү хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар нээлтийн үеэр АПСЕЮ-гийн төлөөлөгч Сунг Хон онцоллоо.
Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж байгаа Солонгос багш нар ХУД-ийн 118 сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн 18 сургууль, Дархан сумын “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуульд ажиллах юм.
Харин Монгол талаас Солонгос улсад ажиллах багш нар ирэх
сарын 5-нд тус улсыг зорих бөгөөд нийт 12 багш хамрагдана. 2019 оны эхний “Багш солилцооны
хөтөлбөр” энэ сарын 4-27-ны хооронд үргэлжилнэ.
БМДИ нь 2013 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
ажлыг БСШУСЯ болон АПСЕЮ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар иржээ. Солонгос улс
нь Монгол Улсаас гадна
Филиппин, Вьетнам, Тайланд, Индонез, Малайз, Камбодж зэрэг улстай хамтран багш солилцооны хөтөлбөрөө
хэрэгжүүлдэг аж.