"Мандал бага лиг-2019" тэмцээнээс “Галын бурхадууд” баг алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал суманд "Мандал бага лиг-2019" сагсан бөмбөгийн тэмцээн
энэ оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж, энэ сарын 27-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
Ингээд 51 хоногийн туршид үргэлжилж дүнгээ гаргасан уг "Мандал бага лиг-2019" сагсан бөмбөгийн тэмцээний ялагчаар “Мандал лиг”
тэмцээний 2016, 2017 оны хошой аварга, Зүүнхараа цэрэгжүүлсэн хамгаалах ангийн “Галын бурхадууд” баг тодорч аваргын алтан медаль хүртсэн байна. Тэмцээний
удаах байруудад Төмөр замын өртөөний “Хөдөлгөөнчид” баг, Сум дундын онцгой байдлын
хэлтсийн “Аврагч” багууд тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Энэхүү тэмцээнийг Зүүнхараа Хаан банкнаас санаачлан Мандал сумын спортын ордонтой хамтран тав дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Уг тэмцээнийг аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүсийн шигшээ багийн бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
Өнгөрсөн онд 12 баг оролцож
байсан бол энэ жилийн лигт 20 байгууллагын 15 багийн 150 гаруй тамирчид оролцсон
нь жил ирэх тутам оролцох багуудын тоо нэмэгдэж, тэмцээний чанар сайжирч буйг
итгэж байгаа ажээ.