Ахмадуудын шашин урлагийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-28 21:32:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулагийнхан өвөг дээдсээ хүндлэх, арга ухааныг гарамгай эзэмшсэн хүмүүс гэдгээрээ алдартай. Энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн авч явж, хүйч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг санаачлан зохион байгуулж яваа хүн бол тус сумын Ахмадын хорооны дарга, ахмад хилчин П.Буян-Эрдэнэ ажээ.

Тэрээр жил бүр номын буяныг ард түмэндээ түгээж, хөгшид өвгөдийнхөө уламжлалт ёс заншлыг залуусдаа өвлүүлэх зорилгоор шашин урлагийн цэнгүүнийг уламжлал болгон явуулсаар ирсэн байна. Энэ удаа 17-жарны шороон "Гахай"жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр энэхүү арга хэмжээгээ явуулжээ. Тус арга хэмжээний үеэр өнгөрсөн нохой жилд шилдэг тариаланчаар шалгарч “Алтан гэрэгэ-ээр шагнуулсан Б.Баянбилэг гуай азын сугалаанд супер тохирол хожиж, мөн гоё дээлтэй хос үзүүлбэрт шалгарч бусдыгаа хөгжөөсөн аж. Энэхүү үйл явдал нь түүнийг ахмадуудын хошигнолд хүргэж, шашин урлагийн цэнгүүн нь "Баянбилэгийн өдөр" болсон аж. Дашрамд хэлэхэд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батбаатарын аав н.Баянбилэг нь тус сумын авьяастан ахмадуудын нэгэн төлөөлөл бөгөөд сумын нэртэй дуучдын нэг ажээ.

相关新闻