“Мөнгөн хүрхрээн чимээ” наадам 16 дахь жилдээ зохиогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 14:27:26

Өвөрхангай аймагт жил бүр зохиогддог “Мөнгөн хүрхрээн чимээ” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр болно. 16 дахь жилдээ явагдах гэж буй уг наадмыг энэ жил Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, МУСТА Я.Баасанжав агсны нэрэмжит болгон зарлаж байгаа юм.

Тэрээр Өвөрхангай аймгийн Утга зохиолын нэгдлийг 10 гаруй жил тэргүүлэхдээ “Мөнгөн хүрхрээн чимээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадмыг анх санаачлан зохион байгуулж, Болор цом-32 наадмын эзэн Л.Моломжамц, тусгай байрын шагналт Д.Өсөх-Эрдэнэ тэргүүтэй олон шилдэг найрагчдыг төрүүлсэн нэгэн билээ. 

Наадмыг Я.Баасанжав агсны үр хүүхдүүдээс Арвайнхүрээ утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулах ба оролцох бүтээлийг 3 сарын 25-ыг хүртэл хүлээн авч байна.

Өвөрхангай Б.Батчимэг

相关新闻