Гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүн худалдаалахад хязгаар тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагтай хил залгаа Дундговь аймагт гахай мялзангаар өвчилсөн тул гахайны шилжилт хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хориглосон байна. Мөн гахай бүхий сумдын болон айл өрхүүдийн судалгаа гаргаж тэдэнд зөвлөгөө зөвлөмж хүргүүлээд байгаа талаар тус аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Өмнөговь аймгийн зургаан суманд 233 толгой гахай байгаа аж. Энэ талаар хэрхэн ажиллаж байгааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад сумд руу зөвлөмж хүргүүлсэн, Даланзадгад сумын дэлгүүрүүд болон нийтийн хоолны газруудад Тагнуулын байгууллагатай хамтран шалгалт хийж зөвлөгөө өгч байна гэлээ.
Тус аймгийн төв Даланзадгад суманд 38 нийтийн хоолны газар, 110 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна. Мэргэжлийн хяналтын газраас гахайн бүтээгдэхүүнийг боловсруулсан хэлбэрээр борлуулахад хориг тавихгүй байгаа бөгөөд түүхий бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг түтгэлзүүлээд байгаа аж. Тодорхой хугацааны дараа гарал үүслийн лавлагааны хариу гарсан тохиолдолд борлуулалт хийх эсэхийг шийдвэрлэх юм байна.