Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг
уур, орчны шинжилгээний газраас мэдээлж
буйгаар нийт
нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.
Өнгөрсөн 12-р
сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл Баян-Өлгий, Увс,
Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын
ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар
аймгийн зарим сумдын нутгаар 0-5 см зузаан
цастай байна.
Мөн Увсын
Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут,
Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг,
Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төв аймгийн Цээл сумдын нутгаар 6-10 см,
Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом,
Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө
(Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан цас тогтож, бусад нутгаар цасгүй байна.