Зураглаачид дэгээдүүлсэн цагаач аав ажилтай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-17 12:23:17

МАДРИД. /VOA/. Хүүгээ өргөн зугтаж байхдаа Унгарын зураглаач эмэгтэйд дэгээдүүлсэн цагаач аав Испанид шинэ амьдарлаа эхэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Осама Абдул Мохсеныг Серби-Унгарын хилийг даван гүйж байхад нь Унгарын зураглаач эмэгтэй Петра Ласзло дэгээдэн унагаасан юм. Зураглаач ажлаасаа халагдаж, уучлалт гуйсан билээ.

Сирид хөл бөмбөгийн баг дасгалжуулж байсан Мохсен Мадридаас холгүй орших спортын сургуульд ажиллахаар болжээ.

“Испанид миний хүүг сайхан ирээдүй хүлээж байна” гэж Мохсен ярьжээ.

Испани энэ онд 17 мянган дүрвэгч хүлээн авч, улсдаа тараан суурьшуулна.

Г.Доржханд

相关新闻
注释