Мэргэжлийн уралдааны шилдгүүд тодорч дараагийн уралдаанд орох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ
/МОНЦАМЭ/. “Прокурор-2018”, “Туслах
ажилтан-2018” мэргэжлийн уралдааны нэгдүгээр үе шатыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд Мандал, Сайхан сум дахь прокурорын
газрын прокурор, туслах ажилтнуудыг хамруулан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай
зохион байгуулсан
байна.
Прокурорын болон прокурорын
чиг үүрэгт туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд
бусдаас суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион
байгуулдаг
энэхүү уралдаан жил бүр уламжлал болон явагддаг ажээ.
Тэмцээнд нийт есөн хяналтын прокурор, зургаан
туслах ажилтан оролцсоноос Сэлэнгэ аймгийн
прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа тэргүүн байр, хяналтын прокурор
А.Ариунзаяа, Мандал сум дахь Сум дундын
прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга нар
удаалжээ. Туслах ажилтнуудаас Сэлэнгэ
аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Балжидмаа тэргүүн байр,
туслах ажилтан Г.Булаг-Ундрал, Мандал сум дахь Сум дундын
прокурорын газрын туслах ажилтан Б.Амармөрөн мөн
удаалсан байна. Мэдлэг, чадвар, оюунаараа өрсөлддөг энэхүү уламжлалт тэмцээнд тэргүүн байр эзэлсэн
хяналтын прокурор А.Энхтуяа, туслах ажилтан Б.Балжидмаа нарт аймгийн ерөнхий
прокурор Ж.Мөнхжаргал өргөмжлөл гардуулан өгч, “Прокурор 2018”, “Туслах ажилтан
2018” тэмцээний дараагийн шатны тэмцээнд амжилттай
оролцохыг хүслээ. Эл уралдааныг Улсын Ерөнхий прокурорын
газраас ирүүлсэн удирдамжийн дагуу шалгуур тус бүрээр үнэлж дүгнэсэн
байна.