Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-12 16:51:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 13-наас 17-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Маргааш буюу энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 4-9 м/сек, 13, 14-нд салхи ширүүсч баруун хойноос 7-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-наас бүх сумдын нутгаар хүйтэрнэ.

相关新闻