Хятад улсын робот техникийн зах зээл 14 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-28 12:08:13

ШАНХАЙ. /ТАСС/. Сүүлийн жилүүдэд Хятад улсад эрчимтэй хөгжиж буй робот-техникийн зах зээлийн багтаамж 2020 онд 14 тэрбум ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаагаа тус улсын Аж үйлдвэрийн эдийн засгийн холбооны дарга Ли Ижун хэлжээ.

Өнгөрсөн онд 140 мянга гаруй аж үйлдвэрийн робот худалдаалагдсан нь 2016 оныхтой харьцуулахад 58,1 хувиар давсан үзүүлэлт байжээ. Харин энэ онд борлуулалтын хэмжээ 150 мянгаас давж, зах зээлийн багтаамж 6 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байгаа талаар тэрбээр ярьсан байна. Хятад улсад Робот техник хурдацтай хөгжиж буй хэдий ч энэ чиглэлд хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа талаар Ли Ичун цохон тэмдэглэжээ. Ли Ичуны ярьж байгаагаар, Хятад улс өндөр үнэтэй робот техникүүдийг хөгжүүлэх хэрэгт гаргах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, шинжлэх ухаан техникийн өндөр хүчин чадалтай системийг бүрэлдүүлэгч үйлдвэрүүдийг бий болгох шаардлагатай байгаа гэнэ. 

Э.Аянзаяа 



相关新闻