Хонин жилийн “Шилдэг ажилтан”-ууд шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙМэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг 2015 оны аймгийн тэргүүний ажилтнаар шалгаруулан шагналаа.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнс, газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Ариунаа, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга С.Бямбасүрэн, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Нийгмийн халамжийн ажилтан С.Цэрэндулам, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны цаг уурын инженер Б.Отгондулам, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгч А.Маамхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Ё.Сүхбаатар, Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, Гучин-Ус сумын Соёлын төвийн эрхлэгч О.Цогбат, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Чулуунцэцэг, “Арвайхээр палас” ХХК-ийн ерөнхий менежер Д.Лхам-Янжин нарыг идэвх зүтгэлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж, “Аймгийн тэргүүний ажилтан”-аар шалгаруулан медаль, 200 мянган төгрөгийг гардуулсан юм.
Арвайхээр сумын 2-р сургуулийн Тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн:
Аймгийн шилдэг ажилтан болсондоо баяртай байна. Би боловсролын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа. Үүнээс 15 жилд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тулж ажилласан байна.
2001 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг 7 хүүхэдтэй нээж байсан одоо бол 2 ээлжийн 32 хүүхэд хичээллэж байна. Хүүхдүүд маань маш сайн суралцаж, суурь боловсролын гэрчилгээ аваад МСҮТ болон их, дээд сургуулиудад элсэн мэдлэг, боловсрол эзэмшиж байна.
Өвөрхангай Б.Батчимэг