Хонин жилийн “Шилдэг агентлаг”-ууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:40:38

2015 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ бусад байгууллагаас тэргүүлж, хариуцсан салбартаа тодорхой хөгжил, дэвшлийг бий болгосон тэргүүний хэлтэс, агентлагуудыг шалгарууллаа.

Хонин жилийн шилдэг агентлагаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс эхний байруудад шалгарч, тус бүр өргөмжлөл, нэг сая төгрөгийг гардан авлаа.

Боловсрол, соёлын газрын дарга Ё.Самбуу-Ёндон:

-  Энэ амжилт маань салбарын 2700-аад ажилтны идэвх зүтгэл, хамтын ажиллагаа, аймаг орон нутгаас гаргасан бодлого шийдвэр, үйл ажиллагааны үр дүн гэж бодож байна. 2015 оны ЭЕШ-ын дүнгээр манай аймаг улсдаа тэргүүлсэн, мөн бусад олон шилдэг үзүүлэлтээрээ манай салбарын хамт олон тэргүүлж чадсан болохоор аймгийн удирдлагууд үнэлэн шагналаа гэж бодож байна.

2016 онд бид өнгөрсөн оны амжилт, ололтоо давтан зорилтоо тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүрийн хөгжлийг дээдлэсэн, сурч хүмүүжих ээлтэй орчинг бүрдүүлсж, багш нарын ажиллах хөгжилд анхаарч ажиллах зорилготой байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

相关新闻