Замын цас хайлуулахаар 20 тонн давс нөөцөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт цас багагүй орж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс замын цас цэвэрлэгээний талаар тавих санал гомдол харьцангүй их байна. Тиймээс Арвайхээр ТҮК-иас цас цэвэрлэгээний талаар тодруулсан юм.
Тус байгууллагаас одоогийн байдлаар 9 тонн давс цацаад байгаа бол өвлийн туршид хэрэглэх 11 тонн давсны нөөцтэй байна. Цас их орсон үед нийтийн эзэмшлийн зам, талбайд 50 үйлчлэгчийг ажиллуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цалинжуулжээ. Сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн зам, талбай ихээр ашиглалтанд орж байгаа ч байгууллагын хувьд хүн хүчний хүрэлцээ хангамж муу, гурван орон тоо нэмье гэхээр цалинжуулах боломж байхгүй гэдгийг Арвайхээр ТҮК-ийн дарга Д.Лхам-Оролмаа хэллээ.
Өвөрхангай Б.Батчимэг