Зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр хуралдаж, Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.
2664天