Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастаньяг өнөөдөр (2018.12.05) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран АНУ-ын Конгрессын Ардчиллын түншлэлийн дэмжлэгтэйгээр нийтийн сонсгол зохион байгуулах арга зүйн сургалтыг Улаанбаатар хотноо 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд, БНСУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа, нийтийн сонсгол зохион байгуулж буй туршлагатай танилцах арга хэмжээг 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
2451天