“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрөөр 100 оюутныг сургана
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
139天