К.Бекжан: Бүргэдийг гаршуулан сургаж, ан ав хийдэг уламжлалыг хамгийн сайн хадгалсан нь Монгол Улс
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азийн нүүдэлчид 6 мянган жилийн өмнөөс махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж иржээ. Энэ уламжлалыг хамгийн сайн хадгалсан нь Монгол Улс гэдгийг жил бүр манай оронд болдог Бүргэдийн баяр-наадмаас харж болно. Үүнийг өнөөдөр нийслэлд эхэлсэн Бүргэдийн баярыг зохион байгуулагчийн нэг Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан онцолж байна.
980天