Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлгийн чиглэлээр ДЭМБ-тай хамтарна
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.
172天