Нүүдэлчдийн өв соёлыг танилцуулах соёл, жуулчлалын арга хэмжээ ирэх сард болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг соёл урлаг, уугуул нутгийн иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор “Торгоны Зам-Хархорин” соёл, жуулчлалын арга хэмжээг ирэх сарын 17-21-нд зохион байгуулахаар бэлтгэж байна.
2922天