Гадаад, дотоодын 450 гаруй оюутан нийслэлийн түүх соёлтой танилцав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан их, дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа.
2416天