Сарлагийн ширийг тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд боловсруулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байгаа. Энэ хүрээнд сарлагийн шир боловсруулах үйлдвэрлэлийн кластерийн чадавхийг бэхжүүлэх төслийг нээв. Энэ үеэр төслийн ерөнхий бүтэц, сарлагийн шир, арьс ширний техник, нийт өртгийн сүлжээ, өнөөг хүртэл хийсэн урьдчилсан үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Төслийн онцлог нь сарлагийн арьс ширийг боловсруулах үйл явцыг тогтвортой үйлдвэрлэлтэй уялдуулан холбож буйд оршиж байна.
1088天