Орон сууцны үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-20 17:45:18
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт орон сууцны метр квадратын үнэ дунджаар 1 сая 250 мянган төгрөг байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ үнэ тогтвортой байгаа юм. Он гарсаар шинээр ашиглалтад орсон барилга байхгүй учраас орон сууцны метр квадратын үнэ хуучнаараа байна гэж тус аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.

Дашрамд дурдахад, энэ онд Дорнод аймагт “Гантиг-Эрдэнэ” компанийн 35 айлын орон сууц, “Сүхжин” компанийн 30 айлын орон сууц ашиглалтад орно. “Гантиг эрдэнэ” компанийн орон сууц нэг метр квадратаа 1 сая 200 мянга, “Сүхжин” компанийн орон сууц 1 сая 500 мянган төгрөгөөр үнэлж захиалга авч байгаа аж.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ