Сар шинээр 24 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-19 21:50:32
Дорнод /МОНЦАМЭ/. Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн эхэнд Дорнод аймагт 24 хүүхэд мэндлэв. Тэдний 13 нь хүү, 11 нь охин юм. Эхчүүд, хүүхдүүдийн бие сайн, эмнэлгээс гэртээ гарцгаажээ.
Түүнчлэн баярын өдрүүдэд тус аймгийн хэмжээний бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар 400 гаруй иргэн үйлчлүүлсэн бол БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг, сум дундын эмнэлэг, сумын ЭМТ-үүд нийт 187 дуудлага хүлээн авч цаг алдалгүй тусламж үзүүлсэн байна. Харин нас баралтын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн гэж ЭМГ-аас мэдээлэв.
Дээрх дуудлагын тоог өмнөх жилийн сар шинийн өдрүүдтэй харьцуулахад 30-аад хувиар буурсан үзүүлэлт аж.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ