БАЯН-ӨЛГИЙ: “Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-22 10:35:02

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт бодлого”-ын хүрээнд “Нээлттэй Баян-Өлгий-2023” эдийн засгийн чуулга уулзалтыг Өлгий хотод энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулна.


Эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн асуудал, уул уурхайн салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, Баян-Өлгий аймгийн ирээдүйн хөгжлийн боломж,  боомтын сэргэлтийн бодлогын орон нутаг дахь хэрэгжилт, тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааны явц, Цагааннуур чөлөөт бүсийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Түүнчлэн Баян-Өлгий аймагтай хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай аймгийн Засаг дарга санамж бичиг, гэрээ байгуулна гэсэн хүлээлттэй байна. 

Холбоотой мэдээ