СЭЛЭНГЭ: Номын сангийн үйлчилгээ хил хязгааргүй дижитал болно

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-25 10:59:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Хил хязгааргүй номын сан” төслөөс Монгол Улсын хэмжээнд 700 гаруй номын санчдыг чадавхжуулж, 55 сая төгрөгийн номыг хүүхдийн номын фондод хандивласан байна.

 

Монгол Улсын Үндэсний номын сан, Австралийн Элчин сайдын яам, Монголын Номын сангийн холбоо хамтран хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад өнгөрсөн долоо хоногт ажиллалаа.

 

“Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд номын санч мэргэжилтнүүдэд орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлагаас хуваалцаж, хэрэглэгч төвтэй  иргэний номын сангийн үйлчилгээ, дижитал номын сан, технологийн дэвшлийг ашиглан хамтран ашиглах боломжийн талаар сургалт, хэлэлцүүлэг явууллаа.

 

Мөн аймгийн болон Мандал сумын Нийтийн номын сангийн фонд баяжуулалтад хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон уран зохиолын шилдэг бүтээл болон шинжлэх ухааны  зурагт ном хандивлалаа. Тус төслийн гишүүдтэй хийсэн сонирхолтой цуврал ярилцлагуудыг хүргэх болно.