СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-15 16:42:16

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Засгийн газрын тэргүүн холбогдох албаны хүмүүсийн хамт Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийж, иргэд олон нийттэй уулзалт зохион байгуулж байна.

 

Тэрээр иргэдэд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудаасаа танилцууллаа.

 

Мөн уулзалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулах юм.

 

Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод баригдах 50 МВт-ын Дулааны цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолд маргааш оролцоно.

 

Түүнчлэн маргааш Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Шаамар сумдад ажиллаж, авто замын бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ Шаамар сумын ногоочидтой уулзах юм байна.