Залуу бөхчүүд Юрий Власкогийн ОУТ-ээс 12 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн 12 дугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын спорт цогцолборт болов.
Хоёр дахь удаагийн энэ тэмцээнд
Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск,
Кемерово, Красноярск болон Забайкальск хязгаарын 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10
жинд өрсөлдөв.
Манай улсаас
“Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт
хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин
Улаан-Үд хотын дэвжээнд хүчээ сорьсноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл,
нийт 12 медаль хүртэв.
Алтан медаль: Чинбатын Алтангэрэл - 97 кг
Мөнгөн медаль:
1. Энхтуяагийн Тэмүүлэн
- 70 кг
2. Дамжингийн Батзул -
79 кг
3. Мөнхбаатарын
Цогтгэрэл - 86 кг
4. Баярсайханы Билгүүн -
92 кг
Хүрэл медаль:
1. Нармандахын Наранхүү
- 57 кг
2. Эрдэнэбатын
Төгсжаргал - 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин
- 74 кг
4. Чойжилсүрэнгийн
Гэндэн-Яримпил - 74 кг
5. Дагвадоржийн Оргилох
- 86 кг
6. Баярсайханы Батзориг - 92 кг