Багийн Засаг дарга нарыг дэмжихэд түлхүү анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 15:43:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас сумдын ЗДТГ, тосгоны захирагч нарт суурин компьютер есдүгээр сарын 17-ндхүлээлгэн өглөө. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер албан хэрэгцээнд дэмжлэг болгож олгосныг гардуулав.

Энэ үеэр сумдын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нарыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулсан юм. Аймгийн Засаг дарга Ш.Оргил тэдэнд хандаж иргэнээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахыг захиснаас гадна иргэд олон нийтэд хэрэгтэй шинэлэг ажил үйлчилгээ хэрэгжүүлж буй хэнийг ч болов дэмжихээ илэрхийлэв.

Сэлэнгэ аймаг 56 багтай. Үүнээс  зургаа нь баг, тосгон гэсэн давхар нэршилтэй. Аймаг сумын багуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, хөгжүүлэх үүднээс аймгийн ЗДТГ-аас “Багийн хөгжил” хөтөлбөрийг ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж буйн нэг ажил нь төрийн үйлчилгээний хамгийн бага нэгжид ажилладаг багийн Засаг дарга нараа дэмжсэн энэхүү үйл ажиллагаа аж. 


Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ