Баруун аймгуудын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид Өлгий суманд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-03 14:38:55

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнөөдөр эхэллээ.


Тус уулзалт, хэлэлцүүлэг нь ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагаа сайжруулах, харилцан туршлага солилцох, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой.


Уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал  нарын албаны хүмүүс оролцов.


Үйл ажиллагааны үеэр оролцогч аймгуудын удирдлагууд өөрсдийн аймагтаа хийж, хэрэгжүүлж буй онцлох ажил, шинэ санал, санаачилгуудын талаар танилцуулж, туршлага солилцож байна.


Үүний дараа зочид Баян-Өлгий аймгийн музейгээр орж аймгийн түүх, соёлын үзмэрүүдтэй танилцана. Мөн маргааш гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дардас, шагайн харваа, шатар гэсэн спортын 5 төрлөөр нөхөрсөг тоглолт хийж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. 

関連ニュース