БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд 5 суманд "Бүргэдийн баяр"-ын үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-03 10:00:55

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ онд тус аймагт зохион байгуулах аялал жуулчлалын үйл ажиллагааны хуанлийг гаргалаа.


Тус жагсаалтад 12 төрлийн үйл ажиллагаа багтсанаас 7 нь бүргэдчдийн тэмцээн байна. Тодруулахад, Алтай, Алтанцөгц, Толбо, Улаанхус, Сагсайд болон сум дундын түвшинд бүргэдчдийн 5 тэмцээн, 10 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдрүүдэд аймгийн хэмжээний "Алтан бүргэд" баяр, 3 дугаар сард Улаанбаатар хотод "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт  хаврын "Бүргэдийн баяр"-ыг тус тус зохион байгуулна.  


2024 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг аялал жуулчлалын үйл ажиллагаануудын жагсаалтыг доор танилцуулж байна.



関連ニュース