Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-01 16:28:17

ХАЙКОУ, 2024 оны тавдугаар сарын 1 /People's Daily/. Хятадын FP-98 "Шижизоу" нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг Хайнань мужийн Хайкоу болон Гуандун мужийн Жухай хотын хооронд үйлджээ. 


500 кг шинэхэн сам хорхой ачсан уг дрон Хайкоу дахь Жиази нисэх буудлаас хөөрч, Жухайн Ляньжоу буудалд амжилттай газарджээ. Зюньжоу хоолой дээгүүр үйлдсэн нислэг гурван цаг үргэлжилсэн бөгөөд ачааг газраар тээвэрлэн хүргэх хугацааг 10 цагаар богиносгон байна.


Энэ нь Хайнань, Жухай муж хооронд тэнгис дээгүүр нам өндөрт хийсэн анхны холын зайн ачаа тээврийн нислэг, мөн Хятадад анх удаа дрон ашиглан ачаа тээвэрлэн хүргэсэн тохиолдол юм.


“EHang” компанид зохион бүтээсэн FP-98 нь эгц дээшээ хөөрч буудаг (VTOL) дэлхийн хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц бөгөөд 370 хүртэлх км-ийн зайд 1 хүртэл тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ажээ.


関連ニュース