ӨВӨРХАНГАЙ: Цэрэг татлагад залуучууд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-16 20:54:59

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймагт 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр Арвайхээр сумаас эхэллээ. Энэ удаагийн цэрэг татлагад тус сумын 7-13 дугаар багийн цэргийн насны залуучууд дуудагдан эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдаж байгаа юм.


Цэрэг татлагын үйл явц харьцангүй сайн, залуучууд идэвхтэй хамрагдаж байгааг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Нямхүү хэлж байв. Эрүүл мэндийн хувьд шүд, шамбарам, судасны бүдүүрэл зэрэг өвчлөл, гэмтлийн үлдэц зонхилж байгаа ч энэ нь эмчлэх боломжтой гэдгийг эмч нар хэлж байлаа. Цэрэг татлага ирэх өдрүүдэд говийн сумдаар үргэлжилнэ.


Ташрамд, Батлан хамгаалах яамнаас томилогдсон ажлын баг 4 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллаж, цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа залуусыг Цэргийн төв эмнэлгийн эмч нарын эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулсан байна. Энэ үеэр 95 хүн магадлан үзлэг хийлгэж, цэргийн жинхэнэ албанаас бүрэн чөлөөлөгджээ. 

関連ニュース