ТӨВ: Энэ жил 138 мянган га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-18 20:17:14

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймаг энэ жил 138 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймгийн тариаланчид шаардлагатай үр тарианы үрийн 75 хувийг нөөцөлжээ.

 

Аймгийн хэмжээнд 600 сая төгрөгөөр төмсний үр шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, 250 тонн үр худалдан авах тендер зарлан шалгаруулсан, мөн ОХУ-аас 4 сортын 500 тонн үр худалдан авах гэрээ хийснээр үр шинэчлэлтийн ажлыг хангалттай түвшинд хийсэн байна.

 

Төв аймаг улсын хэмжээний төмсний хэрэгцээний 57 хувь, үр тарианы 21.2 хувь, тосны ургамлын 24.1 хувь, хүнсний ногооны 20.9 хувь, тэжээлийн ургамлын 52.6 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

 

2023 онд 18.1 мянган га талбайг нэмэгдүүлэн тариалалт хийж, 139.8 мянган га талбайгаас 380.2 мянган тонн ургац хураан авч, нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр сүүлийн 3 жил улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлээд байгаа юм.


Related news